Энэхүү нөхцөл нь Арулад Борчу Системс ХХК (Borchu Systems)-ийн хөгжүүлж, ажиллуулдаг мобайл аппликэйшн болон веб үйлчилгээг ашиглахад хамаарна. Үйлчилгээг ашигласнаар та эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Бид мобайл апп, веб платформоор дамжуулан захиалга, хүргэлт, лояалти зэрэг үйлчилгээг хүргэнэ. Үйлчилгээний агуулга, боломжууд нь урьдчилан мэдэгдэлгүйгээр сайжруулагдаж, өөрчлөгдөж болно.
Бид үйлчилгээг тасралтгүй, алдаагүй байлгахын төлөө ажиллах боловч интернэт холболт, гуравдагч талын үйлчилгээ зэрэг биднээс үл хамаарах шалтгаанаар үүссэн доголдолд хариуцлага хүлээхгүй.
Үйлчилгээний программ хангамж, дизайн, лого, агуулга нь Borchu Systems болон түүний харьяа группийн өмч бөгөөд зөвшөөрөлгүй хуулбарлах, ашиглахыг хориглоно.
Бид энэхүү нөхцөлийг шинэчилж болох бөгөөд томоохон өөрчлөлтийг апп эсвэл вебсайтаар мэдэгдэнэ.
Асуулт, санал хүсэлтээ support@borchu.mn хаягаар эсвэл +976 8800 5294 утсаар илгээнэ үү.
← Нүүр хуудас